The Mongol Derby is a self-guided 1000km adventure race cross the incomparable Mongolian steppe, one of the world's last remaining wildernesses and cradle of the largest land empire ever created under Chinggis Khaan. At the heart of the Mongol Derby is the horse station system, called Urtuus in Mongolian. Based on the Great Khaan's postal system which could relay messages at speed from the furthes
t corners of the empire, since 2009 the Mongol Derby has rebuilt this network to stage one of the most ambitious equine events in history. Participants are mounted on a series of native Mongolian horses, which are sacred in the enduring Mongolian nomadic culture. They eat and rest with nomadic families along the way, so experiencing Mongolia as it would have appeared in the time of the Great Empire. Integral to the event is an extensive back-up system providing medical, veterinary and communications support to the horses and riders, but all being well, riders are alone in the wilderness with their semi-wild steeds. This is a multi-faceted adventure, not just a horse race. Riders change horses every 35kms, ensuring that the horse power is always fresh and full of running, while they themselves are pushed to their physical limits. Riders need to look after themselves in extreme conditions, navigate independently, and overcome difficulties using their initiative. All of these elements combine to make the Mongol Derby the ultimate equine adventure, which entices the world's finest adventurers, riders and audience.
Монголын домогт онгон тал нутагт болдог, дэлхийн хамгийн урт, холын зайн 1000 км-ийн өртөөчилсөн морин уралдаан.
“Монгол Дэрби” нь өнөөг хүртэл оршин буй онгон зэлүүд тал нутгийн нэг, агуу эзэн Чингис хааны байгуулсан эзэнт гүрний хамгийн том өлгий нутаг болох Монголын тал нутгийг хөндлөн гулд туулан бие даан уралддаг 1000 километрийн морин уралдаан юм. "Монгол Дэрби" морин уралдааны амин судас нь Монгол хэлнээ "Өртөөнүүд" хэмээн нэрлэгддэг морин өртөөний систем юм. Эзэнт гүрний хамгийн алслагдсан өнцөг булан бүрээс илгээмжийг хурдан дамжуулах боломжтой Их хааны шуудангийн системд тулгуурлан 2009 оноос хойш түүхэн дэх хамгийн гайхалтай морин уралдааны нэгийг олонд хүргэхээр уг өртөөчилсөн системийг дахин сэргээсэн.
Оролцогчид өнө удаан хугацаанд оршин буй Монгол нүүдэлчдийн соёлд дээдлэгдэн ирсэн Монгол морьдыг сэлгэн унаж, замдаа малчин айлуудад хооллон ундаалж, хоноглох нь Их эзэнт гүрний үед очсон мэт мэдрэмжийг төрүүлнэ.
Энэ арга хэмжээний салшгүй хэсэг нь морьд болон унаачдад эрүүл мэнд, мал эмнэлэг, харилцаа холбооны дэмжлэг үзүүлэхээр ажилладаг маш том бага хамт олон байх бөгөөд бүх зүйл хэвийн үед хээр зэлүүд тал нутагт унаачид зөвхөн хангал зээрд ажнай хүлэгтэйгээ л уралдана.
“Монгол Дэрби” нь энгийн нэг морин уралдаан бус олон төрлийн адал явдалт уралдаан юм. Унаачид морио 35 километр тутамд сэлгэх тул үргэлж хүч чадалтай, сэргэг морьд унахын зэрэгцээ биеийн хүч чадлаа хязгаарт нь хүртэл сорино. Унаачид эрс тэс нөхцөл байдалд өөрсдөө замаа олж, зөв совин, авхаалж самбаагаараа бэрхшээл сорилтуудыг даван туулна.
Эдгээр бүх хүчин зүйлсийн нэгдэл дэлхийн шилдэг адал явдал сонирхогчид, унаачид болон үзэгчдийн анхаарлыг татаж, хорхойг хүргэсэн адал явдалт морин уралдааны оргил "Монгол Дэрби"-ийг бий болгодог.